АНУ-ын Канзас мужид байрлах нэгэн гэр бүлд асрагч хийж байсан эмэгтэйд тус айлын хүүхэд “Орон доор мангас байна“ гэж хэлсэн байна. Хүүхдэд орон доор юу ч байхгүй байгааг харуулах гэж оролдохдоо харин асрагч үл таних эрэгтэйтэй нүүр тулжээ.

Сэжигтэн тэр даруй оргон зайлсан бөгөөд маргааш өглөө нь цагдаа нар яаралтай арга хэмжээ авч, эрчимтэй хайсны үр дүнд сэжигтнийг нэг хоногийн дараа яг тэр ойр орчмоос баривчилсан байна.
Хүүхдийн орон доор нуугдаж байсан этгээд нь 27 настай, нэгэн цагт тус байранд амьдарч байсан бөгөөд тус орон байрнаас хол байх тушаал гаргасан байжээ. Одоо түүнийг хүн хулгайлах гэж оролдсон, хулгайн гэмт хэрэг, хүүхдийн амь насанд аюул учруулсан, хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг зүйл заалтуудаар яллах гэж буй.
Эх сурвалж: BBC.com
