UBLife Logo
Дэлхий

Туркийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон "Пикачу" од болж байна

Туркийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон "Пикачу" од болж байна

Турк улсад сөрөг хүчний тэргүүлэгч улстөрч, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны дараа олон мянган иргэн гудамжинд гарч, эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв.

Эсэргүүцлийн гол дүрүүдийн нэг нь Пикачугийн хувцас өмссөн жагсагч байлаа. Тэрбээр жагсаалын үеэр хотын гудамжаар алхаж байсан бөгөөд цагдаа нар усан их буу ашиглан тараах үед бусад жагсагчдын хамтаар зугтаж буй дүр зураг цахим орчинд олон нийтийн анхаарлыг татлаа.

Пикачугийн хувцастай жагсагч цагдаа нараас зугтаж буй бичлэг сошиал сүлжээнд олон мянган удаа хуваалцагдаж, шуугиан тарьж байна.

Истанбулын дарга Экрем Имамоглуг өнгөрсөн долоо хоногт авлигын хэргээр баривчилсан нь улс даяар эсэргүүцлийн шалтгаан болов. Тэрбээр 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Ардын Намын нэр дэвшигчээр өрсөлдөхөөр зарлагдсаны дараа ийнхүү баривчлагдсан нь улс төрийн шалтгаантай хэмээн олон нийт үзэж байна.

Харин Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган жагсагчдыг “энх тайван бусниулагч” хэмээн нэрлэж, төр засаг томоохон арга хэмжээ авч эхэлжээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагаас хойш нийт 1,878 хүнийг баривчилснаас 489 хүнийг сулласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.