Тухайн үедээ л олны хайртай жүжигчнээр нэрлэгдэж байсан Стивен Коллинс 2014 онд насанд хүрээгүй гурван бага насны охинд бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэж, харилцаа үүсгэж байснаа хүлээн зөвшөөрөгдөж, Холливудын ертөнцөөс бүхэлдээ шахагдан гарсан билээ.

Гэвч тэрбээр саяхан “Hollywood Demons” хэмээх шинэ баримтат кинонд өгсөн ярилцлагадаа өөрийгөө "хүүхдийн хүчирхийлэгч биш" хэмээн мэдэгдсэн нь дахин шуугиан тариад байна.

Сүүлийн үед Коллинс өөрөөсөө 40 насаар дүү, "супер фэн" эмэгтэйтэй хамт амьдарч байгаа тухай мэдээлэл гарч, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Түүнийг шүүмжлэгчид энэхүү харилцааг ёс зүйгүй гэж үзэж байгаа бол зарим нэг үзэгчид хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцох ёсгүй хэмээн бусдыг буруутгаж байна. Тэрээр одоо Лос Анжелесээс нүүж, олон нийтээс хол нам гүм амьдрах болсон ч шинэ баримтат кино түүний хэргийн түүхийг дахин сөхөж, олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа юм.

Стивен Коллинс 1970-1980-аад оны үед гурван өөр насанд хүрээгүй охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээ 2014 онд аудио бичлэгээр илчилсэн. Тэрээр тухайн үед уучлал хүссэн ч олон нийт болон Холливудын хүрээлэл түүнийг эрс шүүмжилж, карьер нь бүрэн сүйрсэн билээ.
