UBLife Logo
Спорт

20 настай Нико О'Рейли ФА цомын хоёр тоглолтод дараалан гялалзав

20 настай Нико О'Рейли ФА цомын хоёр тоглолтод дараалан гялалзав

Премьер лигт дөрөв дараалан түрүүлээд буй “Манчестер Сити” клуб ням гарагт явагдсан ФА цомын тэмцээний тоглолтод “Борнмут”-ыг 2:1-ээр хожлоо.

Хэдийгээр эхний хагаст Хааланд торгуулийн цохилт болон хаалгачийн эсрэг суларсан боломжуудаа алдаж, талбайн эзэд 1:0 харьцаатайгаар тэргүүлсэн ч, шийдвэрлэх хагасын эхэнд сэлгээгээр талбайд гарсан Нико О'Рейли тоглолтын хувь заяаг бүхэлд нь эргүүлсэн юм.

Тэрбээр талбайд гарсан даруйдаа Эрлинг Хааландад, 63 дахь минутад Омар Мармоушт дараалсан гоолын дамжуулалтыг гаргаж өгсөн.

Дасгалжуулагч Пеп Гуардиола шийдвэрлэх мөчид залуу хүүд боломж олгосныг тэр ч өөрийнхөө чадвахыг тунхаглахад ашигласан нь энэ.

20 настай О'Рейли эл тэмцээний өмнөх шатнаа “Плимут Аргайл”-ын эсрэг дубль толилуулж, багаа ялалтад хөтөлсөн билээ.

Тэрбээр “Манчестер Сити”-гийн үндсэн багийн төлөө 10 тоглолтод оролцож, таван гоолыг бүтээгээд байна. Тэр тусмаа энэ улирлын ФА цомын тоглолтод гурван гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт бүртгүүлээд буй.

Сонирхуулахад, энэ өвлийн солилцоо наймааны цонхоор “Челси” түүнийг худалдаж авахаар санал ирүүлсэн ч, Пеп явуулахгүй гэж хатуу шийдсэн билээ.

Ямартаа ч 188 см өндөртэй энэ залууг гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй юм.

“Манчестер Сити” клуб ФА цомын тэмцээний хагас шигшээ шатнаа “Ноттингем Форест” багтай оноолт таараад байна. “Ноттингем” энэ улиралд гоц амжилттай тоглож байгаа агаад одоогоор Премьер лигийн 3-р байранд эрэмблэгдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.