Залуу загвар зохион бүтээгчдийн хамгийн том шагнал болох “LVMH Prize” 2025 оны нэр дэвшигчдээ зарлалаа. Найман залуу дизайнер өрсөлдөх бөгөөд ялагчийн нэрийг есдүгээр сарын 3-нд Парист "Fondation Louis Vuitton”-д зарлах юм. Ялсан дизайнер 400 мянган еврогийн шагнал хүртэж, LVMH-ийн хөтөлбөрт нэг жил хамрагдах эрхтэй болно. LVMH шагнал нь залуу дизайнеруудад санхүүгийн тусламж олгох зорилготой бөгөөд энэ жил 12 дахь удаагаа явагдах юм.
Ингээд “LVMH Prize 2025”-ийн найман нэр дэвшигчийг танилцуулъя.
Alainpaul, Ален Пол (Франц)
Эрэгтэй хувцасны загварт шинэчлэл авчирсан, сонгодог эсгүүрийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулдгаараа алдартай.


All-In, Бенжамин Бэррон, Брор Август (АНУ, Норвеги)
Уламжлалт загварын хэм хэмжээнд ирүүл тулаан зарласан хослол.


Francesco Murano, Франческо Мурано (Итали)
Мураногийн бүтээлүүд уран баримал мэт хэлбэртэй, жижигхэн зүйлд ч анхаарал хандуулдгаараа онцлогтой.


Soshiotsuki, Соши Оцүки (Япон)
Японы соёлын өвийг орчин үеийн элементийг орчин үеийн загварт шингээдэг.


Steve O Smith, Стив О Смит (Их Британи)
Цагтаа гудамжны загвараас эрч хүч авдаг байсан тэрээр Лондон хотын загварын тайзны эрч хүч, олон талт байдлыг илтгэж байна.


Tolu Coker, Tolu Coker (Их Британи)
Толугийн уран бүтээл Африкийн онцлог, өвөрмөц байдлыг тусгадаг байна.


Torisheju, Торишежу Думи (Их Британи)
Энгийн хэв хэмжээнээс хальсан авангард загвар.


Zomer, Имрах Аша, Даниял Айтуганов (Нидерланд)
Минимализм, хөнгөхөн хошин шог.

