UBLife Logo
Эдийн засаг
Дональд Трампын хатуу бодлого Bitcoin-ы үнэ 10 хувиар унахад нөлөөллөө

Дональд Трампын хатуу бодлого Bitcoin-ы үнэ 10 хувиар унахад нөлөөллөө

Ub.life
Ub.life

Сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхийн хамгийн нөлөө бүхий криптовалют болох биткойн үнэ цэнээ эрс алдан, өнгөрсөн шөнө буюу ням гарагт үнэ нь 10 хувиар буурч, 78,000 ам.долларт хүрлээ. Энэ уналт нь Дональд Трампын шинэ тарифын бодлоготой холбоотойгоор зах зээлд үүссэн тодорхойгүй нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой гэж шинжээчид үзэж байна. 

Дональд Трамп 2025 оны эхээр эдийн засгийн үндэсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор Хятад болон бусад гол худалдааны түнш орнуудын бараанд өндөр тариф ногдуулна гэдгээ зарласан. Энэ нь олон улсын худалдааны харилцаанд тодорхой бус байдал үүсгэж, хөрөнгийн зах зээлүүдийн тогтворгүй байдал нэмэгдэх гол шалтгаан болжээ. Уламжлал ёсоор зах зээл дээр тодорхойгүй байдал давамгайлах үед хөрөнгө оруулагчид илүү "аюулгүй" хэмээгддэг хөрөнгө рүү буюу АНУ-ын доллар, бонд зэрэг рүү хошуурдаг. Харин энэ нь эргээд эрсдэл өндөртэйд тооцогддог криптовалютын зах зээлд уналт үүсэхэд хүргэсэн байна. 

Нэгдүгээр сард Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр “АНУ-г дэлхийн крипто төв болгоно” гэж амлах үед нэгж биткойны үнэ 110,000 ам долларт хүрч, түүхэн амжилт тогтоогоод байсан юм. Мөн Трамп крипто салбарын зохицуулагчдыг томилж, засгийн газрын биткойны нөөцийг бий болгохыг чиглүүлсэн тушаалд гарын үсгээ зурсан. Гэвч түүний тогтоосон тарифын крипто зах зээлд үзүүлэх нөлөө нь салбарынхны дургүйцлийг төрүүлээд байна. Биткойн бол зах зээлд буй хамгийн мэдрэг, түргэн хариу үйлдэл үзүүлдэг хөрөнгө. Энэ удаагийн ханшийн огцом уналт ч Трампын мэдэгдлүүдийн дараа эхэлсэн нь үүнийг батална.

Зөвхөн биткойн ч биш бусад криптовалютууд ч бас уналттай байгаа бөгөөд Ethereum койны үнэ 11 хувиар буурч 1500 ам долларт хүрчээ. Энэ нь крипто эзэмшигчдийн гэнэтийн эрсдлээс зайлсхийх хандлага эрчтэй нэмэгдэж байгааг харуулж байна гэж Ройтерс агентлаг мэдээлсэн юм. 

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.