UBLife Logo
Нийгэм

Энэ өдөр түүхэнд: Байдар жанжин Герман, Польшийн цэргийг бут ниргэв

Энэ өдөр түүхэнд: Байдар жанжин Герман, Польшийн цэргийг бут ниргэв

1241 дөрөвдүгээр сарын 9-нд Чингис хааны ач, Цагадайн хүү Байдар жанжны удирдсан цэрэг Польшийн Легницад Польшийн II Хенрих вангийн удирдсан Польш, Германы эвслийн 60000 цэргийг бут цохижээ. Монголын цэрэг 20 мянган хүнтэй байсан байна.

Легницийн тулалдаан хэмээн түүхэнд үлдсэн энэхүү тулалдаан нь Европчуудад цэрэг-дайн, номлолыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж Барууны цэргийн түүх судлаачид үздэг байна.

Хенрих вангийн толгой

Рыцарь хэмээх хүлэг баатруудыг нь монголчууд тун хөнгөхөн бут ниргэж, Хенрих ван ч тулаанд амиа алджээ. Түүний цогцсыг хөлөөр нь таньсан гэдэг. Учир нь Хенрих хаан хөлдөө 6 хуруутай байжээ. Ингээд Хенрихийн толгойг таслан, жаданд зоон дайрахад Герман, Польшийн цэрэг бууж өгч, зугтсан байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Түүх\54.254.147.94
Маш дутуу буруу бичсэн байна. Түүхээ сайн унш.
ЗОЧИН\54.254.147.94
Маш дутуу буруу бичсэн байна. Түүхээ сайн судал.