UBLife Logo
Кино

“The Last of Us”-д дурлагсдын заавал сонирхох 8 цуврал

“The Last of Us”-д дурлагсдын заавал сонирхох 8 цуврал

HBO-ийн “The Last of Us” цувралын хоёрдугаар бүлгийн эхний өнгө өнөөдөр гарлаа. Маш өндөр хүлээлттэй байсан хүн бүрийн хувьд яг одоо бол тэмдэглүүштэй цаг үе гэж хэлж болох биз ээ. Хэрэв та өөр ямар цуврал үзвэл төстэй мэдрэмж авах бол, юу сонирхож болох вэ гэж бодож байгаа бол дараах цувралуудыг санал болгож байна.

1. Chernobyl (2019, HBO)

“The Last of Us”-ийн бүтээгчдийн нэг Крейг Мазин энэ цувралд ч ажилласан. Цөмийн сүйрлийн бодит үйл явдал, түүний дараах уршиг, үйл явдлуудын тухай маш бодитой, хөндүүр байдлаар илэрхийлж чадсан билээ.

2. Station Eleven (2021, HBO Max)

Гэнэтийн тахлын дараах дэлхийд амьд үлдсэн хүмүүс урлаг, театрын хүчээр сэтгэлээ эдгээж, хүн чанарыг хадгалж үлдэхийг оролддог тухай энд өгүүлнэ.

3. The Leftovers (2014–2017, HBO)

Дэлхийн хүн амын 2% гэнэтхэн учир битүүлгээр алга болсны дараах амьдралын утга учир, гарз хохирлын тухай гүн хөндүүрийг мэдрүүлнэ.

4. Sweet Tooth (2021–, Netflix)

Элли ба Жоэлын харилцааны илүү зөөлөн, өөр хувилбар ч гэж хэлж болохоор. Хүний хоорондын харилцаа, хүнийсэл, дотнослын мэдрэмжийг энд өгүүлнэ.

5. The Walking Dead (2010–2022, AMC)

Зомбитой цувралын сонгодог төлөөлөгч. The Last of Us”-тай сэтгэлзүйн хувьд ижил өнгө аястай бөгөөд цаад талаараа мөхлийн үед гол нь хүмүүсийн сэтгэлгээ, зан ааш хэрхэн хувирч өөрчлөгддөг болохыг харуулна.

6. Black Mirror (2011–, Netflix)

Хүн төрөлхтний амьдралд технологийн нөлөө ямар гүн шаналал, хүний мөн чанарын сорилт дагуулж болохыг харуулдаг. Тодорхой анги бүрт гүн санаа нь нуугдмал болон ил байдлаар шингэжээ.

7. Dark (2017–2020, Netflix)

Элли, Жоэлын хоёрын хүнд, адармаат харилцаа, шаналалтай ижил уур амьсгалтай бөгөөд цаг хугацааны эргүүлэгт таныг оруулж, гайхшруулах бүтээл.

8. The 100 (2014–2020, The CW)

Цөмийн сүйрлийн дараа сансраас дэлхийд буцаж ирсэн өсвөр насныхан цааш амьп үлдэхийн тулд хүнд бэрх үйл явдлуудтай нүүр тулна. Хувь хүний үнэ цэн, шийдвэр, нөхөрлөл, ёс суртахууны тухай өгүүлнэ.

“The Last of Us” бол зүгээр ч нэг зомбитой цуврал биш, харин хүн чанарын тухай түүх билээ. Харин дээрх 8 цуврал бүгд энэ утга агуулгыг өөр өөрийн хэлээр өгүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.