UBLife Logo
Дэлхий

QUIZ: Маскаар чинь таныг шинжье

QUIZ: Маскаар чинь таныг шинжье

Гоо сайхныхаа төлөө хийдэг зүйлс, зуршил нь хүний зан ааштай салшгүй холбоотой гэнэ. Бүдэгхэн өнгийн будаг хэрэглэдэг бол та сахилга баттай хүн. Харин хэт хурц өнгөтэй бол аз турших дуртай гэх мэт. Харин бид бүр нарийн зүйл хэлж өгье. Дараах нүүрний маскаас сонголтоо хий. Бид танд хүмүүс яагаад дургүй байдгийг тайлж өгье. Урагшаа.

1, Даавуун маск

Чи хэт амин хувиа хичээсэн хүн тул хүмүүс дургүй байдаг. Зөвхөн өөрийгөө бодож, эргэн тойрноо хайхардаггүй чинь онцгүй зан даа. Чи анхаарлын төвд байх дуртай. Бүх хүний өмнө байх нь чиний мөрөөдөл. Чи бол хамгийн сүүлийн мөчид төлөвлөгөөгөө өөрчилдөг хүн. Ганцаараа биш гэдгээ санаж яваарай.

2, Гель маск

Бүхнийг чаддаг чинь хүмүүст таалагддаггүй. Чи өөрийн үүрэг, даалгавраа сайн хийгээд зогсохгүй, өөр хэн нэгний ажлыг ч өлхөн хийж чаддаг. Чи хэнийг ч орлож чадна. Мөн уран сайхан зөгнөж чаддаг. Таван хуруу тэгш гэдэг үг бол чамд зориулагдсан үг. Энэ чигээрээ үргэлжлүүрэй.

3, Тосон маск

Хэт хуучинсаг үзэлтэй тул хүмүүс чамд дургүй. Магадгүй чи одоо болтол лаазтай молоко сорох дуртай. Сонсох дуртай дуунууд чинь бүгд өнгөрсөн зууны эд байх. Чи шинэ зүйлд итгэдэггүй, байнга “Хуучны сайхан цагт...” гэж ярих дуртай. Нээлттэй байхыг зөвлөж байна.

4, Хөөстэй маск

Үргэлж өөрчлөгдөж байдаг чинь хүмүүсийн дургүйг хүргэдэг. Чиний зан ааш ганц минутад л өөрчлөгдөнө. Амьдралын хэв маяг чинь ч мөн адил. Чи нэг бол Жинлүүрийн орд байх, үгүй бол юу хүсэж байгаагаа өөрөө ойлгодоггүй хүн. Чиний хувьд өдөрт хувцсаа хэд солих нь жирийн явдал.

5, Шавар маск

Бүдүүлэг зан чинь хүмүүст таалагддаггүй. Чи хүмүүсийг муухай үгээр доромжилдог. Эелдэг зөөлөн байхыг зөвлөж байна.

6, Алтан маск

Чи бол их зантай хүн. Өөрийгөө бусдаас илүү гэж үздэгт чинь хүмүүс дургүй. Найзууддаа та нар намайг байхгүй бол балрах байсан гэж үглэн, ажлынхнаа надгүйгээр юу ч хийж чадахгүй гэж загнана. Чиний зөв байж болох ч даруухан байвал дээр шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.