Жил бүрийн намар дэлхий ертөнц Нобелийн шагналтнуудаас гадна Шнобел (Ig Nobel Prize) хэмээх олон улсын хошин шагналын эздийг тодруулан, баяр хүргэдэг уламжлалтай. Шнобелийн шагнал буюу Нобелийн эсрэг шагналыг 1991 онд анх олгожээ. Энэ шагналыг эхлээд цочирдуулах ч дараа нь бодолд оруулдаг нээлт хийсэн эрдэмтдэд олгодог. Шагналтнуудад 10 их наяд зимбабве доллар гардуулна.
Шагнал гардуулах ёслолыг 35 жилийн турш Харвард, Бостоны их сургуульд хийдэг байсан ч АНУ-ын виз, гадаадынхны эсрэг асуудлын улмаас энэ жил Швейцарт зохион байгууллаа. Шагнал гардуулах зөвлөлийн мэдэгдсэнээр Швейцар улсыг хүн төрөлхтөнд хөхөөтэй цаг зохиож өгсөн гэдгээр нь сонгожээ.
2026 оны Шнобелийн шагналтнууд
Хими – Жоомны сүү үхрийнхээс илүү тослог гэж баталсан эрдэмтэд хүртлээ.
Технологи - МакГилл их сургуулийн Жианю Ли болон Чанхонг Цао нарын баг эмэгчин шумуулын хошууг өндөр нарийвчлалтай 3D хэвлэгчийн хошуу (цорго) болгон ашиглах аргыг боловсруулсан.
Хөрс судлал - Цюрихийн их сургуулийн эрдэмтэн ван дер Хейден 25 гаруй оронд "1000 ижил загвартай дотоожийг газарт булах" иргэдийн оролцоотой төслийг хэрэгжүүлсэн. Даавуун дотоож хөрсөнд хэр хурдан задарч байгаагаас газрын хөрсний эрүүл эсэх шалтгаалж байжээ.
Физик - Олон нийтийн бие засах газрын шалан дээр шээс үсрэхээс сэргийлсэн, шингэний динамикийн хуульд суурилсан “Nautilus” нэртэй шинэ загварын суултуур зохион бүтээсэн багт олгосон байна.
Анагаах ухаан – Японы эрдэмтэн Токүжи Үнно нусаа нийх үеийн аэродинамикийн үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан судалсан.
Эдийн засаг - Баян чинээлэг хүмүүс жирийн хүмүүст дээрэлхүү ханддаг гэдгийг баталсан багт олгожээ.
Энх тайван - Хүмүүс өөрийнх нь дайсанд дургүй найз нөхдөө илүү ихээр үнэлж, дотносдог гэх онолыг дэвшүүлсэн эрдэмтэд хүртсэн байна.
Биомеханик – Сармагчны өвөг 20 сая жилийн өмнө үнсэлцэж эхэлснийг тогтоосон эрдэмтэд авлаа.
