Хүүхдийн сэтгэл зүйд тоглоом нь маш их нөлөө үзүүлдэг талаар сэтгэл зүйчид байнга ярьж, хэлдэг билээ. Тоглоомон буу, сэлэм, танк зэрэг дайн байлдааны тоглоом нь хүүхдийг догшин ширүүн болгодог гэж үздэг байна. Тэгвэл ийм тоглоом эрэгтэй хүүхэд болгонд, заримдаа охидод ч байдаг.
1980-аад оны сүүлээр “Өнчин хүүхдүүдэд туслах холбоо” олон улсын байгууллагаас Байлдаж тоглодог тоглоомыг хураах, устгах олон улсын өдөр зохион байгуулах санаачилга гаргасан юм. 1988 он гэхэд дэлхийн олон улс энэ өдрийг тэмдэглэдэг болсон байв.

Жил бүрийн есдүгээр сарын 7-нд дэлгүүрүүд дайн, байлдаантай холбоотой бүх тоглоомыг зарж, борлуулахаас татгалзаж, оронд нь зөөлөн тоглоом бэлэглэдэг болсон. Хүүхдүүд сайн дураар тоглоомон буугаа амттан, чихрээр сольдог уламжлалтай.
