Taiki Nulight нэрээрээ танигдсан DJ Чинбаярын Эрка Их Британид амьдарч тэндэхийн Garage House, Electronic Dance хөгжимд дурлаж, төдөлгүй өөрийн гэх өнгө төрхтэй чадварлаг DJ болон алдаршаад байна. Түүний хөгжмийг BBC Radio-гийн алдартай продюсерууд үнэлэхийн зэрэгцээ Английн томоохон клуб, фесктивалиудад ч DJ хийх болсон байна. Taiki гол төлөв Bass, Garage болон House чиглэлээр тоглодог.

Сүүлийн жилүүдэд Taiki Англи төдийгүй Америк, Австрали, Шинэ Зеланд зэрэг олон улсад тоглож, томоохон лэйблүүд болон инди фестивалиудтай ч хамтрах болжээ. Мөн Английн BoomTown, Америкийн Electric Forrest, Forbidden Wonderland, Ибизагийн Pacha болон Ази, Европын томоохон фестивалиудад уригдах болсон. Түүний хөгжмийг дараах сувгуудаас нь сонсоорой.