Met Gala бол жирийн нэг загварын үдэш биш харин бүтэн жилийн турш яригддаг язгууртнуудын үйл явдал болоод удаж байна. Тавдугаар сарын эхний Даваа гариг болгон одод Нью-Йорк хотод буяны үдэшлэгт оролцож, Метрополитен урлагийн музейг дэмжин, өгсөн сэдвийг хэрхэн амилахыг ширтэн хардаг. Энэ арга хэмжээнд даашинз өгүүлэмж, дизайнер нь өгүүллэгийн арга хэрэгсэл болон хувирдаг. Мет Гала бол дэлхийг хамарсан соёлын үйл явдал. 1995 оноос эхлэн тус арга хэмжээг Анн Винтур зохион байгуулж байна.
Met Gala-гийн утга учир
Энэ бол урлаг, улс төр, түүх хосолсон соёлын үзэгдэл. Иймэрхүү үдэшлэг дэлхийд зөндөө болдог ч Met Gala онцлог. Ёслолын явагддаг хэлбэр нь биш яаж хийдгээрээ энэ ёслол онцлог байгаа юм. Met Gala-гийн утга учир нь өгсөн сэдвийг дүр, хэлбэрээр бүтээхэд оршино. Оролцогч болгон өгүүллэгийн баатар болж, хувцас нь үзэл санаа, улаан зам нь үзэсгэлэнгийн орон зай болон хувирна.

Энд ирэхдээ алдартай,трэнд байх нь хамаагүй. Гол нь тэр өдөр үдэшлэгийн нууц кодыг тайлан уншиж, сэдвээ ойлгож, энэ сэдэв яг одоо хүн төрөлхтний хувьд ямар үүрэгтэйг зөв ухамсарлах хэрэгтэй. Тиймээс л Met Gala ёслолыг жил бүр хэдэн зуун мянган хүн үзэж, шүүмжилж, цаад утгыг нь тайлах хичээдэг учиртай.

Энэ жилийн ёслолын сэдэв юу вэ?
“Met Gala 2025” тавдугаар сарын 5-нд Нью-Йоркийн Музей Метрополитенд (The Metropolitan Museum of Art) болно. Энэ үдэш бид ирсэн зочдын гайхамшигтай төрхийг харж, таашаал авах юм. Ёслол Нью-Йоркийн цагаар 17:00-д эхэлнэ. Улаан хивсний ёслол нь Улаанбаатарын цагаар 6-ны өглөө 05:00 цагаас 08:00 хүртэл. Ёслолыг Vogue сайтаас шууд үзэх боломжтой.

“Met Gala 2025”-ийн сэдэв “Tailored for You” бөгөөд “Superfine: Tailoring Black Style” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнг Африк судлалын профессор Моника Л.Миллерийн 2009 онд хэвлэгдсэн номоос сэдэвлэн, 18-р зуунаас өнөөг хүртэл хар арьст эрчүүдийн загвар, хэв маяг, гэрэл зураг, уран зураг зэргийг дэлгэн толилуулах гэнэ. Харин ёслол энэ удаад Black Dandyism нь өөрийгөө илэрхийлэх, соёлын тусдаа хэлбэр гэдэг судалгаанд зориулагдсан байх юм. Хар арьстнуудын стиль, африк загварын чухал хэсгүүд, дэлхийн загварт хэрхэн нөлөөлснийг хөндөн гаргана. Орчин үеэс гадна түүхэн дүр төрхийг ч бид олон харах болно.

Met Gala 2025 ёслолыг үзэх 5 шалтгаан
- Black Dandyism-ийн загварын ертөнцөд оруулсан өөрчлөлт, нэвтрүүлсэн шинэлэг бүхнийг харах, ойлгох боломжтой.
-Соёл, нийгмийн маш чухал асуудлыг хөндсөн
-Шинэ трэнд үүсэн гарахад тус дэм болох шилдэг загваруудыг харах боломж
-“Met Gala 2025” гэнэтийн бэлэг дүүрэн байх болно
-Дэлхий дахинтай хөл нийлүүлэн, бүтэн жил ярих дээдсийн сэдэвтэй болох

Хэн хэн ирэх вэ?
Сүүлийн мөч хүртэл зочдын нэрийг нууцалдаг ч зарим одын нэр ил болсон. Тэдний нэг нь Ким Кардашьян. Ким жил бүр үдэшлэгт зоримог, өвөрмөц төрхтэй ирж, үзэгч олныг баярлуулдаг. Энэ удаад тэр хувцсаараа юу өгүүлэх бол?

Мөн Блейк Лайвли нэрлэгдэж байгаа. Мэдээж африк гаралтай америкчуудаас олон од хүрэлцэн ирэх нь дамжиггүй.

Met Gala ёслолын 5 онцлог
-Жил бүр шинэ сэдэв. Сэдвээ ойлгож, загвар бүтээх, өмсөх нь олон оддын үүрэг.
-Үзэгчдийн өмнө хөдөлгөөнтэй үзэсгэлэн гарч ирнэ гээж төсөөл. Улаан хивс бол музейн танхим юм.
-Зочид энд ирэх гэж хэдэн сараар загвараа сонгох гэж толгойгоо гашилгадаг.
- Met Gala-д гаран дүр төрх дэлхийн загварт шууд нөлөөтэй. Олон шинэ трэнд үүсгэдэг.
-Олон нийтийн сүлжээ, том сэтгүүл, жижиг шар сонин гээд бүгд энэ ёслолыг бичдэг.