UBLife Logo
Дэлхий

Ирланд эмээ, өвөө нар ач, зээгээсээ зөвшөөрөл авч байж үнсдэг болно

Ирланд эмээ, өвөө нар ач, зээгээсээ зөвшөөрөл авч байж үнсдэг болно

Ирландын засгийн газраас явуулж байгаа нэгэн кампанит ажил иргэдийн дунд том маргаан үүсгээд байна. Кампанит ажлын гол зорилго нь эмээ, өвөө нарыг ач, зээ нарынхаа хувийн орон зайг хүндэлдэг болгоход оршиж байгаа юм. Хүүхдэд таагүй байхад нь тэвэрч үнсэх нь орчин үед хоцрогдсон явдал гэжээ. Тиймээс хэрэв энэхүү санаачилга ард түмний дэмжлэгийг авч чадвал өвөө, эмээ нар ач, зээгээсээ зөвшөөрөл авч байж үнсдэг болох юм.

Иргэдийн нэг хэсэг нь засгийн газрын түшмэлүүдийг гэр бүлийн хэрэгт орохгүй байж, татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд үрэхгүй байхыг хүссэн бол нөгөө хэсэг нь хүүхдүүдэд багаас нь хувийн орон зай, эрх гэж юу болохыг зааж өгөх ёстой гэжээ.

Ирландын Засгийн газраас гаргасан сурталчилгааны бичлэгт ач хүү нь үнсүүлээд баярлаж байгаа бол зээ охинд огт таагүй байгааг харуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...