Сербийн парламентын сонгуульд “Оюутны жагсаалт” хэмээх шинэ улс төрийн хүчин ялалт байгууллаа.

Засгийн эрхэнд 12 жил байсан “Сербийн дэвшилтэт нам” ялагдаж, цаашдаа сөрөг хүчин болно. Тус намын тэргүүн Александр Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрсний дараа ард түмэн гудамжинд гарч, баяраа тэмдэглэлээ.

Хотын төвийг эзлээд байсан цагдаа нар зэвсгээ хурааж, хуарандаа харьсан бол залуучууд парламентын ордны гадна жагсаж байна.

Шинэ нам парламентад 135-140 суудал авах бол “Сербийн дэвшилтэт нам” 105 суудалтай үлдэх боллоо.









