UBLife Logo
Спорт

Бөхчүүдэд цол, чимэг олгох Бүх цэргийн наадам ирэх сарын 6-ны өдөр болно

Бөхчүүдэд цол, чимэг олгох Бүх цэргийн наадам ирэх сарын 6-ны өдөр болно

Бөхчүүдэд цол чимэг олгох 2025 оны эхний наадам 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдах тов гарчээ.

Өмнөх жилүүдийн бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудад харъяалалтай бөхчүүд зодоглодог байсан. Тэгвэл өнөө жилээс эхлэн уг наадамд өндөр чансаатай аймаг, цэргийн цолтнуудыг оролцуулах саналыг дэвшүүлээд байна. Ингэхдээ ямар цолтой хэдэн бөх барилдах вэ гэдгийг квотоор тогтооно гэв.

Түүнчлэн 6-р сарын 28-ны өдөр Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан Үндэсний Их баяр наадмын Их сорилго барилдааныг Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.