Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас хойших томоохон барилдаануудын амжилтаар нь бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа билээ.
Одоогоор эл чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж, улсын начин Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар өнгөлж байна.
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн барилдаанаар сэргэж, тэрбээр 2023 оны гуравдугаар сараас хойш заалнаа анхны удаагаа зодоглоод сумын манлай заан Б.Ган-Эрдэнээр нэг давсан билээ.
Улмаар түүний хувьд анхлан эл чансаанд багтахдаа 413-р байрт эрэмблэгдээд байв.
Э.Оюунболд Бөхийн өргөөнөө явагдсан сүүлийн таван барилдаанд дараалан зодоглож, бямба, ням гарагийн барилдаануудад дараалан Их шөвөгт шалгарсан.
Түүний хувьд заалнаа найм түрүүлж, eс үзүүрлэснээс гадна 15 удаа Их шөвөгт хүрээд байна.
Улсын арслан Э.Оюунболдын чансаа сүүлийн таван барилдааны дараа 272 байраар урагшилж, өдгөө тэр 141-р байрт бичигдэх боллоо.
