Хүмүүс бид кино үзэж, тодорхой нэг дүрд татагдан, өөрийгөө тэдэнтэй адилхан мэт мэдэрдэг. Энэ нь бидний зан чанар, ертөнцийг харах өнцөгтэй холбоотой. Одон орны зурхай ч бас бидний төрөлхийн араншинг тодорхойлж чаддаг гэвэл яах вэ. Хэрэв тийм бол таны орд аль кино, ямар дүртэй адилхан бол?
Хонь – Мулан
Гал халуун, зоригтой, бас эрс шийдэмгий. Тэд хүссэн зүйлээ авахын төлөө аливаа саадыг үл тоон урагшилдаг. “Mulan”-ы гол дүр яг л Хонины орд шиг эр зоригтой, бүхнийг өөрчлөх хүчтэй нэгэн.

Үхэр – “Pride and Prejudice” - Mr. Darcy
Тогтвортой, үнэнч, дотоод мэдрэмж нь гүн нэгэн. Тэд гаднаасаа хүйтэн мэт санагдаж болох ч дотроо маш зөөлөн, мэдрэмтгий. Тэд хайр сэтгэлээ удаанаар илэрхийлдэг ч нэгэнт шийдсэн бол хэзээ ч урвахгүй.

Ихэр – “500 Days of Summer” - Summer
Оюунлаг, маш олон талтай, дотоод зөрчилтэй нэгэн. Тэд үргэлж өөрчлөгдөж, шинэ зүйл эрэлхийлдэг. Тэднийг барьж тогтоох хэцүү ч, бас мартахын аргагүй байж чаддаг.

Мэлхий – “The Notebook” - Allie
Сэтгэл хөдлөл өндөр, дурсамж дундаа амьдардаг, бас хайраа хэзээ ч мартаж чаддаггүй. Мэлхий ордныхон гүн мэдрэмжтэй, хайр дурлалыг чин зүрхнээсээ мэдэрдэг. Allie шиг тэдний зүрх сэтгэлд нэг л хүн үүрд үлдэнэ.

Арслан – “The Great Gatsby”
Нэр төрд дуртай, сэтгэл татам, тууштай мөрөөдөгч. Арслангууд анхаарлын төвд байх дуртай. Тэд өөрийнхөө ертөнцийг бүтээж, хайртай хүнээ түүндээ татан оруулахыг хүсдэг.

Охин – “Amélie”
Нягт нямбай, нарийн мэдрэмжтэй, бусдад туслах дуртай. Охины ордныхон Amélie шиг жижиг зүйлээс ч гоо сайхныг харж, анхаарч дурладаг. Бусдын жаргалыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг.

Жинлүүр – “La La Land” - Mia
Гоо зүй, тэнцвэр, хайр дурлалын дунд эргэлдэх хүмүүс. Жинлүүр ордныхон хайр дурлал, мөрөөдөл хоёрынхоо дунд үргэлж эргэлзэж, төөрч явдаг. Тэдний хувьд бүх зүйл тэнцвэртэй, гоё сайхан байх ёстой. Гэхдээ тийм байх амар биш ээ.

Хилэнц – “Gone Girl” - Amy
Эрч хүчтэй, нууцлаг, хяналтаа алдах дургүй. Хилэнцүүд гүн гүнзгий, сэтгэлийн хаттай хүмүүс. Тэдний дотоод ертөнц нууцлаг бөгөөд хэн нэгнийг үнэхээр хайрлаж, эсвэл үнэхээр үзэн ядаж чадна.

Нум – “Into the Wild” - Chris McCandless
Чөлөөт сэтгэлгээтэй, адал явдалд дуртай, өөрийн замаар амьдрагч. Нумын ордныхон нийгмийн тогтолцооны гадна оршихыг хүсдэг. Тэдний амьдрал бол тэр чигтээ аялал.

Матар – “The Devil Wears Prada” - Miranda Priestly
Хүчирхэг, зорилготой, удирдан манлайлагч. Амжилтад хүрэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Тэд бусдаас хүндлэл хүсдэг бөгөөд маш их зүйл дотор нь өрнөж байлаа ч гаргах нь ховор.

Хумх – “Her” - Theodore
Өөрийнхөөрөө, гүн бодолтой, ирээдүйд чиглэсэн нэгэн. Хумхууд энэ ертөнцийг бусдаас жаахан өөрөөр харж амьдардаг. Тэд хайрыг шинэ хэлбэрээр ойлгож, сэтгэл хөдлөлөө өөр аргаар илэрхийлдэг.

Загас – “Eternal Sunshine of the Spotless Mind” - Joel
Уян зөөлөн, мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөлд автамтгай. Тус ордныхон дотооддоо маш баялаг ертөнцтэй. Тэдний хайр хэт гүн гүнзгий байж мэдэх бөгөөд мартахыг хүссэн ч зүрх нь мартдаггүй төрлийн хүмүүс.
