Про лигийн 33-р тойрогт “Аль-Насср” багийнхан “Аль-Халееж”-ийг 2:0-ээр хожив.
Лхагва гарагт явагдсан уг тоглолтын үеэр өдгөө 40 настай Криштиано Роналду торгуулийн цохилт алдсан ч, баг нь ахин торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болоход харин энэ удаад амжилттай цохьсон юм, тэр.
Улмаар замналынхаа 935 дахь гоолыг бүртгүүллээ.
Роналду 1000 гоолын босго давахад ердөө 65 гоол дутуу байна. Мөн тэр “Аль-Насср”-ын өмнөөс ахин хоёр гоолыг оруулахад таван өөр багийн төлөө 100-гаас илүү гоол оруулсан тоглогч болох юм.
Энэ улирлын Про лигт “Аль-Иттихад” түрүүлэх нь гарцаагүй боловч, харин Роналдуд тус тэмцээний мэргэн буучаар тодрох боломж ойрхон байгаа.
Про лиг дуусахад ганцхан тойрог үлдсэн агаад мэргэн буучдын жагсаалтыг Роналду 24 гоолтойгоор тэргүүлж, Хамдаллах 22 гоолтой, Бензема, Иван Тони нар 21 гоолтойгоор өнгөлж байна.
