UBLife Logo
Спорт

“Тоттенхэм” клуб цом өргөхийн төлөөх 17 жилийн хүслээ биелүүлэв

“Тоттенхэм” клуб цом өргөхийн төлөөх 17 жилийн хүслээ биелүүлэв

Лхагва гарагт явагдсан Европа лигийн финалын тоглолтын хувь заяа Бреннан Жонсоны эхний хагаст оруулсан ганцхан гоолоор шийдэгдлээ.

Уг тоглолтод “Манчестер Юнайтед”-ийг 1:0-ээр хожсон “Тоттенхэм” багийнхан цом өргөхийн төлөөх 17 жилийн хүслээ биелүүлэв.

“Спөрс”-ийн ахлах дасгалжуулагч Анж Постекоглоу хоёр дахь улиралдаа цом өргөнө гэсэн амлалтаа бодитоор биелүүлсэн нь энэ.

Энэхүү ялалт нь Постэкоглоуг халагдахаас аварч чадахгүй байх магадлалтай ч, тэр хойд Лондоны багаас баатрын дүрээр мордох нь ээ.

“Тоттенхэм” клуб Европа лигт түрүүлснээр ирэх улирлын Аваргуудын лигт оролцох эрхийг гардлаа.

“Манчестер Юнайтед” багийнхны 1973-74 оны улиралд доод лиг рүү унаснаас хойших хамгийн муу улирал нь энэ жилийнх юм.

“Тоттенхэм” клуб Европа лигт гурав дахиа түрүүлсэн нь энэ. Үүнээс өмнө тэд 1972, 1984 онуудад уг тэмцээний аварга болж байсан.

Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Мин Европын тэмцээнээс анхны цомоо гардлаа. Тэрбээр “Өнөөдөр л би өөрийгөө “Тоттенхэм”-ийн домог гэж нүүр бардам хэлж чадах боллоо” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.