UBLife Logo
Спорт

Дээд лиг | “Хасын хүлэгүүд“ баг ес дэх түрүүгээ дархаллаа

Дээд лиг | “Хасын хүлэгүүд“ баг ес дэх түрүүгээ дархаллаа

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын финалд шалгарсан “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын өрсөлдөөн зургаан тоглолтоор шийдэгдлээ.

Уг цувралд 4:2-оор ялалт байгуулсан “Хасын Хүлэгүүд” багийнхан ирэх улирлын Зүүн Азийн Супер лигт оролцох эрхийг гардлаа.

“Хүлэгүүд” Үндэсний Дээд лигт ес дэх удаагаа түрүүлсэн нь энэ.

Тэдний бүрэлдэхүүнээс Б.Билгүүн, О.Сэргэлэн нар зургаа дахь цомоо гардсанаар Үндэсний Дээд лигийн хамгийн олон түрүүтэй тоглогчдын эгнээнд нэгдлээ.

Харин легионер дутуу, ачаалал өндөр, бас зарим чухал тоглогчид нь бэртэл гэмтлийн асуудалтай байсан ч эцсийн мөч хүртэл хүчтэй өрсөлдөөнийг харуулсан “Бишрэлт Металл” багийнхнаар сагсан бөмбөг сонирхогч хэн бүхэн бахархаж байлаа. Тэд Үндэсний Дээд лигийн тэмцээнээс гурван жил дараалж мөнгөн медаль хүртсэн анхны баг болсон юм.

Үндэсний Дээд лигийн аварга багийг 500 сая төгрөгийн шагнал дагалдана. Харин энэ улирлын дэд аваргууд 250 сая төгрөгийг гардав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.