Улсын аварга О.Хангайгийн санаачилгаар алдарт эхийн одонг олгох журамд өөрчлөлт оруулан хүүхэд нь нялхдаа эндсэн эхчүүдэд уг одонг нөхөн гардуулав.
О.Хангай аваргын эхнэр Н.Дэлгэртуяа дөрвөн хүүхэд төрүүлсэн ч, ууган хүүхэд нь 2 нас 4 сартайдаа гэнэтийн ослоор эндсэн аж. Тэрбээр материалаа бүрдүүлж холбогдох газруудад хүргүүлсэн ч “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой гэх хариу авчээ.
Улмаар “Тухайн эхийн тээж төрүүлсэн үр нь Монгол улсын иргэнээр бүртгэгдсэн л бол алдарт эхийн одонгоор шагнагдах эхийн, хүүхдийн тоонд хамруулж тооцдог болох тухай” асуудлаар аварга О.Хангай мөс хагалж, дээрх журамд өөрчлөлт оруулсан билээ. Ингэж хүүхэд нь багадаа эндсэн олон эх одонгоо нөхөн гардсан юм.
