53 настай Рафал, Моника нар Германы Эвшеге дэх гэрээсээ Бавари руу явах замдаа хайртай муур Нерогоо алджээ. Тэд замдаа зочид буудалд байрлахаар муурынхаа хайрцгийг нээтэл хайрцаг онгорхой, Неро алга болсон байж.
Неро алга болсноос хойшхи хэдэн сарын хугацаанд хосууд эрлийн ажилд 20,000 гаруй евро буюу 22,560 доллар зарцуулжээ. Амралтын өдөр бүр гэрээсээ Эрланген хүртэл 300 миль зайтай аялал хийдэг тул бензин, зочид буудалд буудаллах нь тэдний байнгын зардал болсон байна. Мөн хотуудад муураа эрэн хайж буй 10 мянга гаруй зурагт хуудас хэвлэж, Нерогийн дуртай амттануудаар дүүргэсэн хоолны сав энд тэндгүй байрлуулжээ.
Харамсалтай нь зарим оршин суугч хаа сайгүй хөглөрөх зурагт хуудсаас залхаж гомдол гаргах болсон байна. Тиймээс зурагт хуудсаа барин айлуудаар мэдээлэл хүргэх болжээ. Неро хэтэрхий ичимхий тул олоход хүнд байгаа тухай Рафал хэлжээ. Гэсэн ч хайртай муураа олох эрлээ зогсоохгүй, амьд гэдэгт нь итгэлтэй байна гэв.