UBLife Logo
Нийгэм

Сэлбийн далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Ub.life
Ub.life
Сэлбийн далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

"Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс болох БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчмоос эхлүүлсэн. “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд 1.4 км үргэлжлэх түшиц ханыг хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 1.2 км-ийг хийгээд байна. Энэ талаар гүйцэтгэгч компани "Билгүүн Монгол Констракшн" ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар “Манай компани 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Ирэх зургаадугаар сарын 30-нд үерийн хамгаалалтын далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгана. Үүний дараагаар голын тохируулга, хашлага хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-нд бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэв.

Энэхүү далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Мөн  "Сэлбэ сэргэлт" төслийн дараагийн үе шатны ажлуудтай уялдана гэдгийг албаныхан онцоллоо. Мөн үерээс хамгаалах далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулж эхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.