UBLife Logo
Нийгэм

Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй

Ub.life
Ub.life
Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй

Сүүлийн 18 жил засаагүй байсан Энхтайваны өргөн чөлөөний авто замыг энэ онд хэсэгчлэн хааж, полимер битум материалаар хучин шинэчилж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчилж байна.

Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртсах юм байна.

Мөн гол гудамж, замыг шинэчлэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байгаа боловч полимер битум материалтай өнгө хучилтын ажлыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй. Учир нь шөнийн цагаар агаарын температур унадаг тул полимер битум материал нягт авахгүй байх эрсдэлтэй. Иймээс аль болох амралтын өдрүүдэд өнгө хучилтын ажлыг хийж байгаа аж. Гол гудамж, авто замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө шинэчилж дуусгах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.