UBLife Logo
Дэлхий

Эммануэль Макрон эхнэртээ мангасдуулснаа “зүгээр л тоглоом байсан“ гэв

Эммануэль Макрон эхнэртээ мангасдуулснаа “зүгээр л тоглоом байсан“ гэв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вьетнамд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр нисэх онгоцны буудал дээр эхнэр Брижит Макронд “мангасдуулсныг“ хөгжилтэй, хөнгөн зүйл, тоглоом хэмээн тайлбарласан нь хэвлэл мэдээллийн анхаарлыг татлаа.

Энэхүү богино бичлэгт Ерөнхийлөгч Макрон онгоцны хаалга онгойх мөчид эхнэртээ хэрхэн түлхүүлж буй нь гарна. Харин Ерөнхийлөгч эхнэрийнхээ үйлдлийг үл тоон инээмсэглэн явж буй дүр зураг нь олон нийтийн сүлжээнд хурдтай тархжээ.

Хосын энэ үйлдэл Францын удирдагчдын хүний чанартай, энгийн дүр төрхийг илтгэн харуулсан гэж олон үзэгч тайлбарлаж байна. Түүнчлэн зарим нь Брижит Макроны “цаг баримтлагч” зан, нөхрийнхөө хөтөлбөрийг хяналттай байлгахыг эрмэлзэж буй байдлыг онцолжээ.

Харин эсрэг талаас, хүмүүс түүний эхнэрийг хүчирхийлсэн, түрэмгий зан авир гаргасан, нөхрөө дээрэлхэж байна хэмээн хүлээн авсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон тэргүүн хатагтай Брижит Макрон нарын гэрлэлтийн түүх олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Тэдний хооронд 24 насны зөрүү бий. Хосууд анх Макроныг ердөө 15 настай ахлах сургуулийн сурагч байх үед танилцсан бөгөөд Брижит түүний франц хэл, уран илтгэлийн багш байжээ. Тухайн үед Брижит 39 настай, гэр бүлтэй, гурван хүүхдийн ээж байсан юм.

Ерөнхийлөгч Макронын Вьетнам дахь айлчлал нь Францын Зүүн Өмнөд Азийн орнуудтай хийх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд худалдаа, боловсрол, соёлын харилцааг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.