UBLife Logo
Newsfeed

Labubu солиорол! Тренд болоод буй “мангас”-ын тухай сонирхолтой 9 баримт

Ub.life
Ub.life
Labubu солиорол! Тренд болоод буй “мангас”-ын тухай сонирхолтой 9 баримт

1.Лабубуг Хонконг гаралтай, Голланд уран бүтээлч Касинг Лунг бүтээжээ. Тэрээр Скандинавын ардын аман зохиолоос санаа авч “Мангасууд” хэмээх элф маягийн дүрүүдийг бүтээсний нэг нь Лабубу юм. 

2. “Мангасуудын овог”-т Зимомо, Тайкоко, Спүүки, Пато, Лабубу зэрэг дүрүүд бий. Харин энэ дундаас сортон чихтэй, арзгар шүдтэй, дүрсгүй царайтай Лабубу хүмүүсийн сонирхлыг хамгийн их татжээ. “Blackpink” хамтлагийн Лиза цүнхэндээ Лабубу зүүснээр борлуулалт нь тэнгэрт хадаж, поп соёлын нэг чухал дүр болсон гэж үздэг. 

3. Лабубу түүний бүтээсэн хамгийн анхны хүүхэлдэй болохоор Касинг Лунгийн хамгийн хайртай дүр. Анх тэр энэ бүтээлээ бага зэрэг этгээд, зэвүүн болчихсон байх вий гэж эмээж байсан ч юуг ч нэмж өөрчлөөгүй. 

4. Лабубу бол эмэгтэй дүр. 

5. Нууцлаг хайрцагтай цуглуулгын тоглоомнуудаараа алдартай “Pop Mart” 2019 онд Касинг Лунгтай хамтарсан нь хамгийн ухаалаг шийдвэр байв. “Pop Mart”-ийн сүлжээ дэлгүүрүүдэд дотор нь яг ямар төрлийн Лабубу байгааг харах боломжгүйгээр худалдсан нь зөвхөн хүмүүсийн худалдан авах сонирхлыг татаад зогсохгүй, ам дамжин, цахим орчинд тренд болсон. 

6. “Нууцлаг хайрцаг”-нууд дунд 6 энгийн Лабубу, нэг онцгой “нууц” хувилбар бий. Тэр нь улаан хамартай, нүдэндээ нэмэлт гялалзсан одтой. 

7. Лабубуг Мангасуудын овгийн ахлагч Зимомотой андуурах тохиолдол их. Гэвч Лабубу овгоосоо ганцаараа сүүлгүй мангас юм. 

8. Нэг энгийн Лабубу 13-16$ буюу 40-60 мянган төгрөгийн үнэтэй боловч онлайн дам худалдаагаар 90$ хүрсэн тохиолдол ч бий. 

9. Лабубу зөвхөн “Pop Mart”-ийн сүлжээгээр л гэхэд 2024 онд 3 тэрбум юанийн орлого олжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.158.24
Iim yum hen awdag Ben too
ЗОЧИН\18.142.158.24
Iim yum hen awdag Ben too