UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Ub.life
Ub.life
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хамгийн том хүүхдийн наадам, Саксофоны гайхамшиг, Зуны зугаа +

Нарлаг сайхан шинэ 7 хоногийн мэндийг хүргэе! Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, спортын тэмцээн, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг танилцуулъя.

Сайхан дулаахан цаг агаар биднийг хүлээж байна.


Зүүн Азийн Аваргуудын лигийн хагас шигшээ шат

Үндэсний Дээд лигийн тэмцээнд түрүүлсэн өндөр амьсгаагаа дарж амжаагүй байгаа “Хасын Хүлэгүүд” багийнхан түүхэн амжилтын төлөө ахин өрсөлдөнө. Хэсгийн шатныхаа бүх тоглолтод хожсон тэд ахин ганцхан хожиход л түүхэн, цоо шинэ амжилтыг бүтээх юм. Зүүн Азийн Аваргуудын лигт финалдсан анхны Монгол баг болох төдийгүй Азийн Аваргуудын лигийн шийдвэрлэх шатнаа Зүүн бүсээ төлөөлж өрсөлдөх эрхтэй болно.

Хаана: “М банк” арена

Хэзээ: Тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдээр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


GUYS “Сургууль минь баяртай” тоглолт

Сүүлчийн цас, анхны бороо ч орж магадгүй тэр л өдөр төгсөлтийн баяр, анд нөхдийн уулзалтуудтай зэрэгцээд GUYS задгай талбайн бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо хүргэхээр зэхэж байна. 28 жилд хийж бүтээсэн бүхнээ тэд үзүүлэхээр бэлджээ.

Хаана: Socialpay Park


Хэзээ: 5-р сарын 31-нд

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.,


“WONDERLAND KIDS FESTIVAL-2025”

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын хамгийн том хүүхдийн наадам 2025.05.31-2025.06.02 хүртэл нийт 3 өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.

Хаана: Скай ресорт амралт зугаалгын цогцолбор

Хэзээ: 2025.05.31-ээс 2025.06.02 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Into The Tunnel

Энэхүү арга хэмжээ нь электроник болон амьд хөгжмийн соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Хөгжмийн төрлүүдийн хоорондын уялдаа, тэдгээрийн хязгаарыг тэлж, шинэлэг уур амьсгал бүхий цоо шинэ мэдрэмжийг сонсогчдод хүргэнэ.

Хаана: UG PALACE

Хэзээ: 2025.05.31-нд


Saxophone Special: Andreas Marinello

Олон улсад алдартай саксофонч, хөгжмийн зохиолч, удирдаач Андреас Маринеллотой хамт Бүдүүн Муурын байшинд мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлээрэй! Ур чадвар, дэлхийн хэмжээний туршлагыг амьдаар нь, орчинд нь үзэх алдаж боломгүй тоглолтыг амжаад үзээрэй!

Хаана: Fat Cat Jazz Club

Хэзээ: 2025.05.28-06.01


“Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгох тэмцээн

Сонгомол, чөлөөт бөхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдээр Буянт-Ухаа спортын ордонд болно.

Энэ тэмцээнд барилдахаар өдгөө 17 орны 350 бөх мэдүүлгээ ирүүлжээ.

Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох тул 120 тамирчнаа сойж байна.

Хаана: Буянт-Ухаа спортын ордонд

Хэзээ: 05.29-нөөс 06.01-нийг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Зуны Зугаа "113" Show & Concert

Уран бүтээлч 113 буюу Гүрвэлийн бие даасан тоглолт 5-р сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Уг тоглолтын онцлогоос дурьдвал уран бүтээлчдийн дунд RAP BATTLE болж, 20 гаруй дуучид, репперүүд хүрэлцэн ирэх нь ээ.

Хаана: 5-р сарын 31-нд

Хэзээ: Төв цэнгэлдэх хүрээлэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.