Өнөөдөр манай нийслэлд “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн эхэлж байна. Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн барилдаанууд өрнөж байна.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүчирхэг Ираны баг оролцож байгаа.
Ираны шигшээ баг
70 кг: Мохаммед Али Амузад – Али Акбар Фазли
74 кг: Амир Мохаммад Яздани – Юнес Эмами – Хосейн Абузари
79 кг: Фариборз Бабаи
97 кг: Ахмад Базри.
Ахлах дасгалжуулагч: Пейман Дарашкар
Дасгалжуулагч: Фаршид Гобади – Фарид Дежем Хой.
Эрэгтэй 74 кг-ын жинд ирсэн хоёр бөхийн хэн илүү амжилт үзүүлсэн нь энэ жилийн ДАШТ-д оролцох болно.