Украины жүдо бөхийн холбооноос Унгарт ирэх сард болох 2025 оны ДАШТ-д оролцохгүй, эсэргүүцэл зарлажээ. Бойкот зарласан шалтгаан нь Олон улсын жүдо бөхийн холбооноос Беларусын бөхчүүдэд зургаадугаар сарын 1-нээс эхлэн туг далбаатай, улсынхаа нэр дор тэмцээнд оролцох эрх олгосон явдал байлаа. Украины жүдо бөхийн холбооноос энэ шийдвэрийг “ОУОХ-ны дүрэм, журмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Шударга ёсны эсрэг үйлдэл. Беларусь бол Украинд халдсан ОХУ-ыг дэмждэг орон” гэж шүүмжилсэн юм.
Украины жүдочид 2023 онд мөн орос, беларусь тамирчдыг оролцуулсантай холбоотойгоор ДАШТ-д оролцоогүй билээ.
