“Буянт-Ухаа” ордонд явагдаж буй чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний эхний өдөр сонгомолын долоон жингийн барилдаанууд өрнөв.
Уг тэмцээний 87 кг-д хүч сорьсон Ц.Батбаяр Энэтхэг, Туркийн бөхчүүдийг ялж, Кыргызстаны Асан Курбанович Жанисовт дийлдэн мөнгөн медалийн эзэн болсон юм.
Түүнийг хожиж түрүүлсэн кыргызстан бөхийн хувьд залуучуудын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн аварга цолтой нэгэн юм.
Мөн 55 кг-ын жинд зодоглосон, U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэлтэй М.Даваабанди, 97 кг-д барилдсан Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг нар хүрэл медаль атгалаа.
Ийнхүү эхний өдрийн долоон жингийн өрсөлдөөнөөс Монголын бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүсэн юм.