UBLife Logo
Спорт

Тедди Ринер олимпын төлөө ДАШТ-ийг өнжинө

Тедди Ринер олимпын төлөө ДАШТ-ийг өнжинө

Ирэх зургаадугаар сарын 13-20-нд Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ явагдах гэж байна.

Олимпын тав, дэлхийн 12 удаагийн аварга Тедди Ринер 2028 оны Лос-Анжелесийн олимпод оролцоно гэдгээ зарлаад байгаа. Гэхдээ энэ жилийн ДАШТ-ийг алгасахаар шийдсэнээ мэдээлсэн байна.

Ринер олон нийтийн сүлжээнд “Би Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй. Хэдхэн сарын өмнө тохойндоо мэс засал хийлгэсэн. Бүрэн эдгэрсэн ч яг 100 хувь болоогүй байна. Хамгийн дээд түвшний тэмцээнд оролцоход бие, сэтгэл 100 хувь бэлэн байх ёстой. ДАШТ гэсэн том тэмцээнийг өнжих нь тун харамсалтай ч бид багаараа хэлэлцээд ийм шийдвэр гаргалаа. Миний гол зорилго бол 2028 оны олимпын наадам. Энэ зорилгынхоо төлөө энэ ДАШТ-ийг алгасаж байгааг ойлгоорой” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.