Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх болох Савайсамү Зуны тэмцээний дараа зодог тайллаа. Энэ жил 48 настай тэрээр 1992 онд анх Шикихидэ дэвжээнээс барилдаж байлаа.

Зуны тэмцээнд Савайсамү жонокүчи зиндааны зүүний 24 дээр 1-6 амжилтаар 33 жилийн сүмо бөхийн амьдралаа өндөрлүүлсэн юм.
167 см өндөр, 103 кг жинтэй, жижигхэн биетэй тул дээш зиндаа ахиж чадаагүй. Хамгийн дээд цол нь 2014 онд 37 настайдаа хүрсэн жониданы зүүний 53 байлаа. 2017 оны Зуны тэмцээнд 4 давснаасаа хойш найман жилийн турш 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайллаа. Чиба мужийн ахмадын асрах газарт ажиллах гэнэ.

Савайсамү Томоказү – 1977 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн. Токио хотын уугуул. 1992 онд 15 настайдаа Шикихидэ дэвжээнд элссэн. Мэргэжлийн сүмод нийт 406 давж, 860 унаж, 24 өнжсөн. Жонидан зиндаанд 49, жонокүчид 135 башё барилдсан.
