UBLife Logo
Newsfeed

Нохойгоо үйл хөдлөлөөр нь ойлгох 9 арга

Ub.life
Ub.life
Нохойгоо үйл хөдлөлөөр нь ойлгох 9 арга

Нохойн биеийн хэл нь тэдний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чухал хэрэгсэл юм. Тэд бидэнтэй харилцахдаа янз бүрийн биеийн байрлал, хөдөлгөөн, дуу авиа ашиглан өөрсдийн мэдрэмж, хүсэл сонирхлоо илэрхийлж байдаг. Тэгвэл бидний анд найз чухам юу хэлэхийг хүсдэг бол?

Савраа өгөх

Савраа өгөх нь маш олон утгатай аж. Жишээлбэл тэд танаас ямар нэг зүйл авахыг хүсэх, тоглохыг хүсэх, тэдэнд анхаарал халамж хэрэгтэй байгааг илэрхийлдэг бол зарим нохой алдаа гаргаснаа мэдэрч, эзэндээ савраа өгч уучлалт гуйдаг байна.

Өвс идэх

Энэ үйлдэл нь бидэнд онц зүйл шиг санагдахгүй байж болох ч, тэдэнд шим тэжээл ба шингэн дутагдсанаас болж эрдэс бодисоо нөхөхийн тулд өвс иддэг гэнэ.

Гутал, тавилга мэрэх

Нялх хүүхдийн л адилаар гөлгөн ноход шүд нь ургаж эхлэх үед гутал, тавилга мэрж буйлны загатнаагаа тайлдаг байна. Энэ үед нь зориулалтын хаздаг тоглоом, шүдний загатнаа гаргагч яс өгвөл зохимжтой. Харин том нохдын хувьд эзэн нь удаан хугацаагаар орхиж явах үед ганцаардсан, гомдсон сэтгэлээ үүгээр илэрхийлдэг байна.

Хуцах

Нохой янз бүрийн шалтгаанаар хуцдаг. Хэрэв тэд чангаар хуцаж байвал эргэн тойрны ямар нэг аюулыг мэдэрч, аль эсвэл өвдөж байгаагаа танд мэдэгдэхийг оролдож байгаагийн илрэл юм. Тэдэнд юу тохиолдсоныг ойлгохын тулд анхааралтай ажиглаарай.

Тоглоом авчрах

Нохой эзэндээ тоглоом авчирч өгөх нь тэд зөвхөн тоглохыг хүсэж байгаадаа биш эзнийхээ анхаарлыг татаж, таалагдахыг оролддог тул янз бүрийн зүйлс зууж авч ирдэг байна.

Эвшээх

Хүмүүс бид уйдаж, нойрмоглох үедээ эвшээдэг бол нохдын хувьд эвшээх нь байгаа газартаа айдасгүй, аюулгүй гэдгээ мэдэрч байгаагийн шинж юм. Харин хэт их эвшээх нь стресстэй, ямар нэг зүйлийг хүлээж байгаа гэсэн үг аж.

Толгойгоо хазайлгах

Та нохойтойгоо ярих үед толгой нь хоёр тийшээ хөдөлж байгааг анзаарч байсан уу? Тэд таны юу хэлж байгааг ойлгохын тулд үүнийг хийдэг ба нохой хүний хэлийг ойлгох гайхалтай арга барилтай. Бүх зэмлэл, заавар, магтаалыг хүлээж авахаас гадна тэд тодорхой үгсийг, ялангуяа дуртай үгээ маш сайн мэддэг. Мөн нохойны урт хамар нь зарим үед харааны талбарыг хааж болох тул толгойгоо хазайлгах нь илүү сайн харах боломжийг олгодог.

Эргэн тойрноо үнэрлэх

Нохойнууд байгалиасаа сониуч зантай бөгөөд эргэн тойрноо үнэрлэснээр шинэ зүйлсийг танин мэдэхийг хүсдэг. Тэдний үнэрлэх чадвар хүнийхээс 40 дахин хүчтэй тул үнэрлэх нь тэдний нийгэмших арга л гэсэн үг.

Дээшээ харах

Цодгор гэдсээ дээш нь харуулчхаад л хэвтээд байвал таныг хүндэтгэж байгаагийн илрэл юм. Энэ үйлдэлд нь гэдсийг нь үрж, илэн хариу үйлдэл үзүүлбэл тэд дуртай байх нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.