Алдарт “The Last of Us” цувралын амжилтаас хойш тус төслийн ард ажилласан бүтээгчид видео тоглоомуудыг дэлгэцийн бүтээл болгох чиглэлд идэвхтэй ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тэдний дунд PlayStation-ийн өөр нэгэн алдарт тоглоом болох “Ghost of Tsushima” кино хувилбараар хийгдэх магадлалтай бүтээлүүдийн нэг болж байна. Мөн тэд нар IndieWire-т өгсөн ярилцлагадаа “Ghost of Tsushima“, “Shadow of the Colossus“, “Inside“ зэрэг тоглоомуудыг цуврал болгохыг хүсдэг гэдгээ хуваалцсан байна.



“The Last of Us” цувралын хамтран бүтээгч Крейг Мазин, Нил Дракманн нарын хэлснээр, тэдний зорилго бол тоглоомуудын гүн сэтгэлзүйн агуулга, дүрүүдийн өрнөл бүхий ертөнцийг илүү өргөн хүрээнд, кино хэлбэрээр үзэгчдэд хүргэх явдал гэнэ. Ялангуяа түүхэн, уран сайхны элементээр баялаг “Ghost of Tsushima” тоглоом нь тэдний анхаарлыг ихэд татаж байгаа аж.

Sony болон PlayStation Productions ч мөн адил энэ чиглэлийн төсөлд нухацтай хандаж буйг өмнө нь мэдээлж байсан бөгөөд “Uncharted” кино, “The Last of Us” цувралын амжилт тэднийг илүү олон тоглоомыг дэлгэцэнд амилуулах урам зориг өгчээ.
