UBLife Logo
Дэлхий

Буриадад монгол төмсийг “Аавдаа адуу манахыг заалаа” гэв

Буриадад монгол төмсийг “Аавдаа адуу манахыг заалаа” гэв

ОХУ-ын Буриадад монгол төмс тойрсон шуугиан гарсаар л байна. Учир нь тавдугаар сарын сүүлээр Монгол улс Буриадад 4251 тонн төмс нийлүүлжээ. Үүнээс 4107,3 тонн Улаан-Үдэд, 84 тонныг Эрхүү, 60 тонныг Свердловск авчээ.

Буриадын алдартай тариаланч, “Россельхозцентр”-ийн Буриад дахь захирал Намжил Мардваев монгол төмсний талаар олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэрээр “Энэ мэдээг сонсоод үнэхээр сэтгэл гутарлаа. Би шившиг, дампуурал гэх мэт үг хэрэглэхгүй. Асуудлын мөн чанарыг ойлгохгүй хүмүүс үүнийг зах зээлийн жирийн үзэгдэл гэж хэлэх байх. Гэхдээ монголчууд 1960-аад оноос төмс тарьж эхэлсэн бол Буриадад төмс тариалаад 300 жил болж байна. Монголчууд хэдэн зуун жил манайхаас төмс авдаг байлаа. Тэд 2000 оноос төмс тариаланд хүч хаяж эхэлсэн. Улаанбаатарын валютын зах байдаг “Найман шарга”-д зуны нээлттэй зах зохион байгуулж байсныг нь санаж байна. Тэнд Сэлэнгийн төмс, ногоо голлон зарж байгаад дараа нь Төв аймаг нэмэгдэж байлаа. Удалгүй “Монгол төмс” сан байгуулж, хөрөнгө мөнгө, техник, байраар ханган ажиллаж эхэлсэн. Ингээд 15-20 жилд үйлдвэрлэлээ хэд дахин нэмэгдүүлж чадлаа. Монголд төмсийг голчлон жижиг, дунд аж ахуй эрхэлдэг. Орчин үеийн машин, техник ашигладаг ч Буриадаас төмрийн хаягдлын үнээр авсан хуучин ЗХУ-ын техникийг ч хэрэглэж байна. Хадгалалтад хуучин, тэр дундаа ЗХУ-ын үеийн аж ахуйн нэгжүүдийн барилгыг ашиглаж байна. Тэгэхээр бүх үйл явдал бидний нүдний өмнө болж өнгөрсөн хэрэг. Дөнгөж өчигдөр төмс тарьж эхэлсэн тэд одоо бидэнд төмс зардаг болжээ. Энэ бол ёстой л “Аавдаа адуу манахыг заана” гэдэг тохиолдол болж байна” гэж бичжээ.

Намжил Мардваевын мэдээллийн дараа Буриадын ХААЯ-наас “Өнөөдрийн байдлаар Буриад төмсний хэрэгцээнийхээ 99,5 хувийг өөрөө хангаж байна. Энэ нь бид Монгол болон бусад орноос худалдаа хийлгүй дотоод хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг юм. Гэхдээ орон нутгийн тариаланчид чөлөөт зах зээлийн зарчмаар гадаад орноос бүтээгдэхүүн худалдан авах явдал байдаг. Буриад бол хилийн бүс нутаг. Тиймээс ОХУ-ын бусад мужид нийлүүлэх транзит барааг хүлээн авдгийг дурдах хэрэгтэй. Улс орон даяар байгалийн бэрхшээлийн улмаас төмс хомсдолд ороод байгаа энэ үед манай энэ үүрэг маш чухал. Харилцан ашигтай хамтын ажиллагаагүйгээр орчин үеийн зах зээлийг төсөөлөх аргагүй. Саяхан Монголын ХААЯ-ны төлөөлөгчидтэй төмс нийлүүлэлтийн талаар уулзаж ярилцсан. Энэ бол бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах жирийн нэг алхам” гэж мэдэгджээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.246.120
Оросын буриадууд өөрсдийгөө Орос, цагаан арьстан гэж хархаа хэзээ болих бол. Иркутска онгоцны буудал дээр бол дан орсууд ажлаад буриадуудыг бага ястан гэж хараад аймар бүдүүлэг дээрэнгүй харьцдаг юм билээ... би транзит хийгээд өнгөрч байсан ч өмнөөс нь өр өвдөж байж билээ. Царай төрх төстэй болхоор надтай аймар бүдүүлэг харьцаж байснаа гадаад паспорт хараад харьцаа нь өөрчлөгдсөн... дээр хэлсэн хүний үгийг уншхаар өөрсдийгөө их юманд санасан шиг сонсогдож уншигдаад байх юм...