UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп 12 орны иргэдэд виз олгохыг хориглолоо

Дональд Трамп 12 орны иргэдэд виз олгохыг хориглолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази, Африк, Латин Америкийн 12 орны иргэдэд Америкийн виз олгохыг хориглож, өөр долоон орны иргэдийн эрхийг хязгаарлалаа. Цагаан ордны мэдээлснээр Афганистан, Мьянмар, Чад, БН Конго, Экваторын Гвинеи, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсын иргэд хоригт орж, Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Венесуэл, Туркменистан улс хязгаарлалтад өртжээ.

Дональд Трамп “Эдгээр улсуудаас АНУ-д ирж байгаа болон ирсэн хойноо хугацаа хэтрүүлэн үлдсэн хүмүүс манай аюулгүй байдалд заналхийлж байна. Тэд яаж АНУ-ын виз авч байгаа нь ч сэжигтэй байдаг. XXI зуунд оршин суух хугацаагаа хэтрүүлсэн хууль бус иргэд хэчнээн олон удаа алан хядлага үйлдэж байгааг бид харсан. Би албан тушаалдаа орсон анхны цагаасаа эхлээд ямар улсууд АНУ-д аюултай болохыг судлахыг Төрийн нарийн бичгийн даргадаа даалгасан. Бид ирэх хүсэлтэй бүх хүнийг оруулаад байж таарахгүй” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү визний хоригийн жагсаалт байнга шинэчлэгдэж байх гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.