Яг жилийн дараа, тодруулбал 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд Хойд Америк тивд, тухайлбал АНУ, Мексик, Канадад хөлбөмбөгийн 23 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Анх удаагаа гурван орны нутаг дэвсгэр дээр болох, анх удаагаа 48 баг оролцох гэх мэт олон онцлог, тодотголтой түүхэн энэхүү ДАШТ-д оролцох орны нэрс нэмэгдэж тодорсоор 10 хүрлээ.

Мэдээж зохион байгуулагч АНУ, Мексик, Канадын шигшээ багууд ДАШТ-д шууд оролцоно. Харин урьдчилсан тэмцээнээс бусад 45 баг эрхээ авах журамтай.

Тэгвэл өнөөдрийн (2025.06.06) байдлаар Өмнөд Америкийн бүсээс Аргентин, Далайн орнуудаас Шинэ Зеланд, Азиас Япон, Иран, БНСУ, Узбекистан, Иорданы хөлбөмбөгчид Хойд Америкийг ирэх жил зорих болоод байна.
Узбекистан, Иордан түүхэндээ анх удаагаа ДАШТ-д оролцох бол БНСУ ДАШТ-д 11 дараалан оролцох гэж байна.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин