UBLife Logo
Спорт

Ираны шилдэг бөх иргэншлээ сольж, Арменд барилдана

Ираны шилдэг бөх иргэншлээ сольж, Арменд барилдана

Ираны чөлөөт бөхийн ирээдүйтэй залуу Амирреза Масуми иргэншлээ сольж, Армены төлөө барилдах болжээ. Дөнгөж 20 настай Амирреза одоо Ереван хотод байгаа бөгөөд Армены бөхийн холбоотой гэрээ хийж байгаа гэнэ. Удахгүй албан ёсоор зарлах гэнэ.

Амирреза Масуми 125 кг жинд барилддаг. Жиндээ дэлхийд шилдэгт тооцогддог ч дотоодын өрсөлдөөнд ялж чадахгүй байгаа. Түүний жинд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга Амир Хоссейн Заре бий. Заре 24 настай гэхээр энэ жиндээ удаан ноёрхох нь гарцаагүй. Харин Масуми 2028 оны олимпод оролцох мөрөөдөлтэй. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноо орхиж, Арменыг сонгожээ.

Амиррезаг бөхөд аав нь хөтөлж авчирчээ. Аав нь хүнд жинд ДАШТ-ээс хоёр медаль авч байсан Фардин Масуми. Одоо хүүгээ дасгалжуулдаг. Хүү Масуми 2 метр өндөр, 125 кг жинтэй.

Амирреза Масумигийн амжилт:

Насанд хүрэгчдэд – 2025 оны Азийн аварга, 2025 оны Загреб чансааны тэмцээний аварга, 2024 оны Загреб тэмцээний мөнгөн медальт.

Залуучуудад – 2024 оны U23 дэлхийн аварга, 2024 оны U20 дэлхийн аварга, 2024 оны U20 Азийн аварга, 2023 оны U20 дэлхийн аварга, 2022 оны U23 дэлхийн аварга, 2022 оны U20 дэлхийн аварга, 2021 онд U17 дэлхийн аварга.

Армены чөлөөт бөхийн шигшээ баг хүнд жинд гадаадаас бөх авч байсан уламжлалтай. 2006-2012 онд осетин бөх Руслан Басиев Армены өмнөөс барилдаж, 2006 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2009 оны Европын АШТ-ээс мөнгөн медаль авч байлаа. 2014-2020 онд энэ жинд Гүржийн Леван Берианидзе барилдаж, дэлхий, Европоос хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.