UBLife Logo
ЮУ БОЛОВ?

Грета Тунбергийг тээвэрлэж явсан тусламжийн завийг Израилийн арми саатуулжээ

Грета Тунбергийг тээвэрлэж явсан тусламжийн завийг Израилийн арми саатуулжээ

Израилийн зэвсэгт хүчин Даваа гарагийн өглөө Газа руу чиглэсэн тусламжийн завийг замаас нь саатуулж, Израилийн эрэг рүү чиглүүлсэн тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тус завинд байгаль орчны нэртэй идэвхтэн Грета Тунберг болон Европын Парламентын гишүүн Рима Хассан тэргүүтэй 12 идэвхтэн явж байжээ.

Израилийн тал энэ үйлдлээ Газа дахь ХАМАС бүлэглэлтэй хийж буй дайны хүрээнд үйлчилж буй хоригийн хүрээнд авч хэрэгжүүлсэн гэж тайлбарласан бол завийг явуулсан "Freedom Flotilla Coalition" бүлэг энэ үйл явдлыг “хүний эрхийн зөрчил, хууль бус баривчилгаа” гэж нэрлэжээ.

Израилийн Гадаад хэргийн яам завийг “селфи завь” хэмээн шүүмжилж, зорчигчдыг “өөрийнх улсууд руу буцаах болно” гэж мэдэгдсэн байна. Тусламжийн ачаа болох хоол, эм, хэрэгцээт зүйлсийг хүлээн авсан ч Газар дундын тэнгист явж байсан завийг Газа руу оруулахгүйгээр Израиль руу чиглүүлсэн ажээ. Харин завинд явсан идэвхтнүүдийн зүгээс “биднийг баривчилж, хүний эрхийг зөрчлөө” гэж мэдэгдэж, завин дээрээс урьдчилан бэлтгэсэн мессежүүдээ олон нийтэд хүргүүлжээ.

Үүн дээр “Хэрэв та энэ бичлэгийг үзэж байгаа бол биднийг саатуулсан, хулгайлсан гэсэн үг…“ хэмээх утга агуулга гарсан байна.

Завин дээр хэн байв?

Грета Тунберг – Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, дэлхийн хамгийн нэр хүндтэй идэвхтнүүдийн нэг.

Рима Хассан – Францын Европын парламентын гишүүн, Палестин гаралтай. Түүнийг Израильд нэвтрүүлэхийг өмнө нь хориглосон.

Бусад 10 идэвхтэн – Европ болон дэлхийн өөр улс орнуудаас ирсэн, хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой иргэд.

Израиль, Египет хоёр 2007 оноос хойш Газа руу байнгын хориг тогтоосон. Харин 2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт дайралт хийж, 1200 хүний аминд хүрсний дараа энэхүү блокад бүр ч чангарсан юм. Израилийн хариу цэргийн ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж, Газарын эрүүл мэндийн яамны мэдээлснээр 54,000 гаруй палестин хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэжээ.

Энэ бол Freedom Flotilla бүлгийн Газа руу тусламж хүргэх хоёр дахь оролдлого бөгөөд өмнөх сард бас нэг завь нь олон улсын усан хил дээр дронуудын дайралтад өртөн гэмтсэн. Израилийг уг дайралтыг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: ABC news

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.