Английн “Манчестер Сити” багийнхан “Чононууд”-ын хамгаалагч Раян Айт-Нуриг 31 сая паундаар худалдан авлаа.
Өдгөө 24 настай тэрбээр шинэ багийнхаа хамтаар клубүүдийн ДАШТ-д оролцох боломжтой.
Алжир хөлбөмбөгчин Айт-Нури 2021 онд “Анжерс”-ээс “Чононууд” руу буурь сэлгэхдээ 14.9 сая фунтээр үнэлэгдэж байв.
Тэрбээр өнгөрсөн улиралд бүх тэмцээний хүрээнээ 41 тоглолтод оролцож, 5 гоол, 7 гоолын дамжуулалт бүртгүүлсэн.
“Чононууд” энэ зун хоёр дахь гол тоглогчоо алдаж буй нь энэ. Тэд Айт-Нуригаас өмнө Матеус Куньяг 62,5 сая фунтээр “Манчестер Юнайтед” клубт арилжсан билээ.
Харин “Манчестер Сити” багийнхан “АС Милан”-ы хагас хамгаалагч Тижжани Рэйндерсийг 46.3 сая фунтээр аваад буй.
Мөн удалгүй тэд Раян Черкиг мөн худалдаж авснаа зарлахад бэлдэж байна.
