Даваа гарагт явагдсан 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Норвегичууд, Эстонийн багийг талбайд нь буулгаж авлаа.
Энэ тоглолтын цор ганц гоолыг Норвегийн шигшээгийн бүх цаг үеийн бууч Эрлинг Хааланд 62 дахь минутад оруулсан.
Тэрбээр шигшээ багийнхаа өмнөөс 43 тоглолтод 42 гоол бүртгүүлэв.
Норвегичууд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа дөрөв тоглож, бүгдэд нь ялалт байгуулснаар хэсгээ 12 оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна.
Тэд хэсгийнхээ бүх багуудыг эхний учраадаа хожсон агаад бүгдтэй нь ахин нэг удаа тоглох учиртай юм. Хааланд ДАШТ-ий урьдчилсан шатны уг 4 тоглолтод бүгдэд нь гоол оруулаад байна.
Норвегичууд 9-р сард Молдавтай, 10-р сард Израильтай, 11-р сард Эстони болон Италийн эсрэг тоглох юм.
Улмаар хэсгээ тэргүүлсэн нэг баг нь шууд ДАШТ-д оролцох эрх авах бол дэд байрт эрэмблэгдсэн нь ахин нэг удаа сонгон шалгаруулалтад оролцоно.
