UBLife Logo
Дэлхий

200 наслахын тулд $2 сая зарцуулдаг америк эр алдаа гаргаж, хөгширчээ

200 наслахын тулд $2 сая зарцуулдаг америк эр алдаа гаргаж, хөгширчээ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт насалсан эрхэм бол 122 нас хүрсэн франц эмэгтэй Жанна Кальман юм. Мэдээж хүн болсон хойно хэн ч урт удаан амьдрахыг хүснэ. Брайан Жонсон гэгч америк эр 200 наслахаар төлөвлөгөө гарган, амьдарч байна.

Жонсон бол IT салбарт мөнгө хийсэн, 47 настай бизнес эрхлэгч. Түүний нийт хөрөнгийн талаар хэдэн зуун саяас тэрбум ам,доллар гэсэн янз бүрийн мэдээлэл байдаг. Гэнэт баяжсан бусад хүмүүсийн нэгэн адил тэр ууж цэнгэж эхэлсэн. Ингээд хэдэн жилийн дараа архины хамаарал, илүүдэл жин, депресс гэсэн асуудлуудтай нүүр тулаад сууж байлаа. Амьдралын ийм хэв маяг биеийг нь хөгшрүүлж, насыг нь богиносгоод байгааг Жонсон ойлголоо. Хөгшрөлтийн эсрэг “Blueprint” хөтөлбөр гаргалаа. Жонсон энэ хөтөлбөртөө жилд 2 сая ам.доллар зарцуулдаг. Эрдэмтэн, эмч, дасгалжуулагч нарын цалингаас гадна эм тариа гээд зардал их.

Сүүлийн 6 жилийн өөрчлөлт.

Түүний өдөр 04:30-д эхэлж, 20:30-д дуусдаг. Баяр ёслол, том үйл явдал тохиолдсон ч хамаагүй. Бүх эмчилгээгээ тэр 11:30-д дуусгаад ажил, хувийн амьдралдаа орно. Өдөр бүр 111 ширхэг эм ууна. Бие дэх төмрийн хэмжээгээ нэмэгдүүлэх гээд олон янзын эм бий. Дээр нь хамгийн шилдэг эмч нар түүнд тариа хийнэ.

Хамгийн чухал нь тэр 19 настай хүү Талмажынхаа цусны плазмыг хийлгэдэг. Мэдээж хүүдээ мөнгө төлнө. Өдөр бүр шээс, баасны шинжилгээ өгнө. Шөнийн сэрлээ хянахын тулд эрхтэндээ тусгай хэрэгсэл холбож унтдаг. Үдэш болгон үрчлээний эсрэг лазер захтай унтдаг.  Зөвхөн тогтсон цагт салхинд гардаг. Орой гудамжинд гарахгүйг хичээдэг. Нарны туяанаас аль болох зайлсхийнэ.

Харин саяхан асуудал үүссэн нь тодорхой болжээ. Тэрээр таван жил рапамицин хэмээх бэлдмэл хэрэглэжээ. Энэхүү бэлдмэлийг арьс үхжихээс хамгаалан, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдэд хэрэглэдэг байна. Жонсоны хөлсөлсөн эмч нар рапамициныг хулгана дээр туршиж, нас нь уртсаж байгааг тогтоожээ. Ингээд Жонсон өдөр бүр (5, 6, 10 мг дозоор), 7 хоногт нэг удаа (13 мг) хэрэглэж эхэлсэн байна.

Гэтэл түүний аманд яр гарч, цусан дахь холестерин, сахарын хэмжээ огцом нэмэгдсэн байна. Шарх эдгэхгүй удаж, даралтын асуудал гарчээ. Йельскийн их сургуулийн судалгаагаар рапамицин хөгшрөлтийг түргэсдэг нь тогтоогдсон гэдгийг дөнгөж саяхан олж мэджээ. Одоо Жонсон алдаагаа засахаар ахин хэдэн сая ам.доллар хаяж, залуужих үйл явцаа шинээр эхлээд байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zochin\13.214.221.110
zovtson amidral ve jamaaraa l hushrulduu