UBLife Logo
Спорт

“Улаанбаатар Амазонс” Филиппиний шигшээг хожиж, монголчуудын ялалтын салхийг хагаллаа

“Улаанбаатар Амазонс” Филиппиний шигшээг хожиж, монголчуудын ялалтын салхийг хагаллаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдрөөс Улаанбаатар хотноо эхэлсэн.

Монголын багуудаас Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл, О.Хулан гэсэн бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” хэсгийн шатнаа Австрийн шигшээд 17:11-ээр ялагдаж, Филиппиний шигшээ 21:16 харьцаатай буулгаж авлаа. Улмаар шөвгийн наймд Украины багтай оноолт таарав.

Харин Э.Нарангоо, Л.Жавзандулам, М.Цэрэнлхам, Ц.Болорцэцэг нараар хүчээ нэгтгэсэн Үндэсний шигшээ багийнхан, Канадад 21:6-гаар хожигдоод байна. Тэд хэсгийн сүүлчийн тоглолтодоо Японы шигшээтэй хүч сорих юм.

Түүнчлэн Б.Нямцэцэг, Б.Гэрэлмаа, Э.Энхбуян, Б.Номин гэсэн бүрэлдэхүүнтэй “Амгалан-24” багийнхан, Австралийн шигшээд 21:6-гаар, АНУ-ын шигшээд 21:8 харьцаатай хожигдож, мултарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.