Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 6 дахь өдрийн барилдаанууд ид өрнөж байна.
Өнөөдөр татамид эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн бөхчүүд хүч сорьж байгаа юм.
Эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэл медальт, энэ оны Азийн АШТ-ий VII байрт шалгараад буй Б.Хүдэрчулуун эхний тойрогт гоц мөргөлөө.
Тэрбээр Их Британийн бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Оливер Барраттыг ялж, шигшээ 16-д шалгарсан.
Гэвч Тажикстаны тамирчин, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Жахонгир Маджидовт унаснаар, мултарлаа.
Өдгөө 22 настай Б.Хүдэрчулуун насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа зодоглосон нь энэ юм.
Харин -78 кг-ын жинд Монголоос бөх оролцсонгүй.