UBLife Logo
Дэлхий

Тэрбумтан Дуров 106 хүүхдэдээ хөрөнгөө тэнцүү хувааж өгнө

Тэрбумтан Дуров 106 хүүхдэдээ хөрөнгөө тэнцүү хувааж өгнө

Олон нийтийн "ВКонтакте" сүлжээ, Telegram мессенжерийг үүсгэн байгуулагч Павел Дуров саяхан гэрээслэл бичсэнээ Францын “Le Point” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Forbes сэтгүүлийн мэдээлснээр 40 настай Дуров бол 17,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн баячуудын жагсаалтын 134-т жагсдаг хүн.

Ярилцлагадаа тэрээр “Бүх хүүхэд маань өв залгамжлагч болно. Би яг өөрийн 6 хүүхэдтэй, мөн эр бэлгийн эсийн донорын хувьд 100 хүүхдийн эцэг болсон. Тэд маань дэлхийн 12 оронд амьдардаг. Би жинхэнэ хүүхэд, донорын хүүхэд гэж ялгахгүй, ижил тэгш хөрөнгө өвлүүлнэ. Бүгд л миний хүүхэд, тэгш эрхтэй. Намайг нас барсны дараа тэднийг мөнгө булаацалдаад зодолдоосой гэж би хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.

Гэхдээ өв залгамжлагчид нь 30 жилийн дараа л мөнгө хүртэх эрхтэй болох юм. Учир нь Дуров хүүхдүүдээ мөнгөнд найдалгүй, жирийн хүмүүс шиг амьдарч, хувь заяагаа өөрсдөө шийдэж, юм хийж чаддаг болгох сонирхолтой ажээ.

Дуров албан ёсоор ганц удаа л гэрлэсэн. Дарья Бондаренко түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Дараа нь Ирина Болгар гэдэг бүсгүйтэй хамт амьдарч, гурван хүүхэдтэй болсон. Өнгөрсөн жилийн өвөл модель Диана Бако зургаа дахь хүүхдийг нь гаргасан ч салцгаасан.  

Одоо Дуров модель Юлия Вавиловатай уулзаж байгаа бөгөөд өнгөрсөн Канны кино наадмаар нэгэн найруулагчид 400 мянган ам,доллар төлж,Холливудын кинонд тоглуулахаар болсон юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.