Ойрхи Дорнодод улс төрийн байдал хурцдаж, Израил, Иран улсууд харилцан пуужин харвасаар. Өдөр бүр хүний амь нас эрсдэж, энгийн иргэд хоргодох газар нуугдаж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр хөрш Ливан улсад энэ дайнаар ихэд баярлаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Тэд бол Тик-Токчид.
Дэлхий даяараа дайн явцыг харж, пуужин энэ удаад хаана тусах бол гэж сэтгэл түгшиж байхад ливанчууд тэр пуужингийн гэрэлд хүлээн авалт зохион байгуулдаг болсон байна. Тик-Токод энэ нь бүр трэнд болсон тул ээлжит довтолгоог хүлээн суудаг гэнэ.
Энэ сарын 15-нд Израилын ээлжит довтолгоогоор харвасан пуужингийн гэрэл дор бүжиглэж, дуулж байгаа хүмүүсийн бичлэг гарсан.
Хамгийн олон буюу 4,5 сая хандалттай бичлэгт тэд ABBA хамтлагийн “Gimme! Gimme! Gimme!” дуун дор Израилын довтолгоог бичлэг хийж байгаа нь харагдана.
Өөр нэг бичлэг дээр барилгын дээвэр дээр үнэхээр хөгжилтэй үдэшлэг болж байгаа нь харагдав ч тэнгэр лүү харахад олон хүний амь насыг хөнөөж, байшин барилга эвдэхээр нисэж байгаа пуужин байх ажээ.
Бусдын зовлонгоор жаргал хийдэг муу улсууд байх ажээ.
Тэр тусмаа адилхан Исламын шашинтай ах дүүсээ үрэгдэж байхад тэд бүжиглэсээр.