UBLife Logo
Спорт

Лионел Месси чөлөөт цохилтоос 68 дахиа гоолдож, баг нь “Порто”-г хожлоо

Лионел Месси чөлөөт цохилтоос 68 дахиа гоолдож, баг нь “Порто”-г хожлоо

Клубүүдийн ДАШТ-ий 2-р тойргийн тоглолтууд пүрэв гарагт эхэлсэн.

"Интер Майами” багийнхан хэсгийнхээ хүчирхэг өрсөлдөгч “Порто”-г 2:1 харьцаатай буулгаж авлаа.

Энэ тоглолт 1:1-ээр үргэлжилж байх үед Лионел Месси 20 метрийн зайнаас чөлөөт цохилтоор гоолдож, онцгой авьяас чадвараа ахин нэг удаа тунхагласан.

Өдгөө 37 настай тэрбээр чөлөөт цохилтоор 68 дахь гоолоо оруулсан нь энэ юм. Зөвхөн Жуниньо Пернамбукано (77), Пеле (70) нар л түүнээс олон гоолыг чөлөөт цохилтоос оруулсан байдаг.

Месси 2011-12 оны улиралд “Барселона”-гийн өмнөөс 60 тоглолтод оролцож, 73 гоолыг оруулсан онцгой тоглогч билээ.

“Интер Майами” багийнхан хэсгийн сүүлчийн тоглолтоо Бразилийн “Палмейрас”-тай хийх хуваарьтай байна.

Мессигийн тухайд, “Интер Майами”-гийн төлөө 61 тоглолтод оролцож 50 гоол оруулсан төдийгүй одоогийн багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч нь юм.

Тэрбээр клубүүдийн ДАШТ-ий 7 тоглолтод 6 гоол оруулаад байна. Өдгөө тэр энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучдын хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа юм. Криштиано Роналдугаас ганцхан гоолын дутуугаар гэсэн үг.

“Интер Майами” багийнхан “Порто”-г хожсоноор АНУ-ын баг Европын клубийг албан ёсны тоглолтод буулгаж авсан анхны тохиолдол болж бүртгэгдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.