АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Израил улсууд гал зогсоохоор болсон гэж зарлалаа. Гэхдээ хоёр улсаас одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
“Бүгдэд баяр хүргэе. Израил, Иран улсууд дайны галыг бүрэн зогсоох талаар зөвшилцөлд хүрлээ. 24 цагийн дараа дэлхий ертөнц энэхүү 12 өдрийн дайныг дууссаныг тэмдэглэх болно. Энэ дайн олон жил үргэлжилж, бүх Ойрхи Дорнодыг сүйтгэж болох байсан. Гэхдээ ийм зүйл болоогүй, хэзээ ч болохгүй” Дональд Трамп
Израил, АНУ-ын тал Ираныг Арабын улсуудад байрладаг Америкийн цэргийн баазуудад цохилт өгөхөөс эмээнэ гэж тооцоолж байсан ч Ираны тал Катар дахь цэргийн баазад халдаж, эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн. Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани зуучлалын үүрэг гүйцэтгэж, Ираны талтай ярьсан бол Трамп Израил гал зогсооход бэлэн гэж Катарын Эмирт мэдээлжээ.