UBLife Logo
Дэлхий

ХДХВ/ДОХ-оос 100 хувь хамгаалах тарилга бүтээлээ

ХДХВ/ДОХ-оос 100 хувь хамгаалах тарилга бүтээлээ

АНУ-ын эрдэмтэд ХДХВ/ДОХ-ын эсрэг 99-100 хувийн буюу бараг бүрэн хамгаалж чадах шинэ тарилга бүтээжээ. Yeztugo гэдэг энэхүү тарилгыг жилд ердөө хоёр удаа хийлгэхэд л хангалттай. Одоогийн хэрэглэж байгаа эмчилгээ нь өдөр болгон эм ууж,  хэдэн сар тутамд тариулдаг бол Yeztugo эмчилгээний зардлыг хэд дахин хэмнэх бололцоо олгоно.

20 жил ажилласны эцэст бүтээсэн энэхүү тарилга ямар ч аюултай хавьтлын тохиолдолд вирус халдахаас хамгаалж чаддаг гэнэ. Энэ тарилга олон жил хүн төрөлхтнийг шаналгасан ДОХ-ын цар тахлыг даван туулах түлхүүр болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Yeztugo тарилга энэ оны сүүлээр АНУ-ын зах зээлд гарна. Харин бусад орнуудад бүртгүүлэх, албан ёсны зөвшөөрөл авах бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.